XX зууны сүүлчээс XXI зууны хоорондох Япон улс, Монгол Улсын харилцаа

2011 онд Япон улсын зүүн хэсэгт болсон томоохон газар хөдлөлт

Монгол Улсаас гамшгаас хамгаалах тусламж

2011.03.12.

Зүүн Японд болсон томоохон хэмжээний газар хөдлөлт болсоны даруйд Монгол Улсын Засгийн газар тус оны гуравдугаар сарын 12-нд нэг сая ам.долларын тусламжийг хандивлах шийдвэр гаргасан бөгөөд мөнгөн тусламжаас гадна хөнжил илгээхээр болсон.

Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас төрийн албан хаагчид, хувь хүмүүст хандан нэг өдрийн цалин болон хэрэглэхгүй хувцас, хөнжил, гутал зэргийг хандивлахыг уриаллаа.

Гадаад харилцааны төв архив
Х №59 Д №01, ХН №548
Япон улсын Мияги болон Ивате мужид болсон хүчтэй газар хөдлөлт, цунами болж байгалийн ноцтой гамшиг тохиолдож ихээхэн хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Япон улсад 1 сая ам.доллар болон эд материалын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон тухай Монгол Улсын Засгийн газрын 78 дугаар тогтоол

Монгол Улсаас ирсэн аврах баг бүрэлдэхүүн

2011.03.12.

Гадаад харилцааны төв архив
Х №59 Д №01, ХН №548
Япон улсад тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэлд Монгол Улсын Засгийн газраас Аврах олон улсын багийн бүрэлдэхүүн ажилласан Монгол Улсын багийн гишүүдийн танилцуулга

2011 оны Японы Зүүн хэсэгт томоохон хэмжээний газар хөдлөлт болсон учир гадаадын улс орнуудаас ирүүлж буй тусламж дэмжлэгийг авах 2011 он

Газар хөдлөлт болсноос дөрөвхөн хоногийн дараа Япон улсад Монгол Улсаас шуурхай тусламжийн баг очжээ. Монгол Улсаас анхны гадаадад очиж буй шуурхай тусламжийн баг нь Монгол орон даяар Япон улсад дэмжлэг үзүүлэхээр ирсэн байна. Онцгой байдлын ангид Онцгой байдлын ерөнхий газрын аврах ангийн 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

Багийн гишүүд 15-нд Японд хүрэлцэн ирж, 16-нд Мияги мужид очин, 17-19-ний өдрүүдэд газар хөдлөлтийн цэг дээр ажиллаж, 21-нд эх орондоо буцаж ирсэн. Түүнчлэн Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яаманд өвлийн хувцас (хөнжил 2500 орчим ширхэг) болон бусад тусламжийн барааг 16-ны өдөр ирснийг Мияги муж руу илгээхээр болжээ.

Энэхүү баримтыг 2011 оны 10 дугаар сард Япон дахь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын гамшгаас урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Гадаадаас тусламж хүлээн авах, зохицуулах баг бүртгэн бэлдсэн бөгөөд дэлхийн олон орноос ирсэн хүн хүч болон эд материалын туламжийн талаарх мэдээллийг тус бүртгэлд хамруулсан байна. Үүнд хүн хүчний тусламжийг "Монгол Улс (Мияги муж)", эд материалын тусламжийг "хөнжил (Монгол)" гэж тодорхойлжээ.

Японы үндэсний архив
平28内府00174100
2011 оны Японы Зүүн хэсэгт томоохон хэмжээний газар хөдлөлт болсон учир гадаадын улс орнуудаас ирүүлж буй тусламж дэмжлэгийг авах 2011 он

Монгол Улсаас ирүүлсэн эмгэнэлийн бичиг

Монгол Улсын Зэвсэгт хүчний дарга, Батлан хамгаалахын сайд Япон улсад болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, Япон улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн захидал ирүүлсэн.

Газар хөдлөлт болсон өдөр буюу 3 дугаар 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд нар Япон улсад ноцтой хохирол учирсанд эмгэнэл илэрхийлсэн захидал илгээсэн. 3 дугаар сарын 18-ны өдөр Гадаад харилцаа, худалдааны сайд ноён Г.Зандан-Шатар Засгийн газрын гишүүдийн нэрийн өмнөөс Монгол Улсад суугаа Япон улсын Элчин сайдын яаманд очжээ.

Монгол Улсын Засгийн газар Ерөнхийлөгчийн гаргасан мэдэгдэлд дурдахдаа: Төрийн албанд ажиллаж буй нийт төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа Япон улсад тохиож буй энэхүү гамшгийн үйл ажиллагаанд хандивлахыг уриалсан байна. 3 дугаар сарын 24-нд Япон улсын Гадаад хэргийн яаманд нэг сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас хандивласан талаар Монгол Улсын Засгийн газраас мэдэгдсэн байна.

Энэхүү баримтад дэлхийн улс орнуудын бүс нутгийн Батлан хамгаалах яамдаас Японы Батлан хамгаалах яаманд эмгэнэл илэрхийлж, дэмжлэг үзүүлэх саналтай байгаагаа илэрхийлж хүргүүлсэн байна.

3 дугаар сарын 12-нд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, 3 дугаар сарын 14-нд Батлан хамгаалахын сайд ноён Л.Болд нар эмгэнэл илэрхийлж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Японы үндэсний архив
平28防衛00029100
Үндэсний болон бүс нутгийн Батлан хамгаалах газруудаас эмгэнэл илэрхийлж, дэмжлэг үзүүлэхээр болсон

Шинэ түншлэлийн хэлбэрүүд

Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулах тухай

2012 оны 3 дугаар сарын 14-нд Япон улсын Осака хотноо дипломат төлөөлөгчийн газрыг шинээр байгуулж, Монгол Улс, Япон улсын харилцааг улс төр, эдийн засаг, соёл боловсрол болон бусад бүх салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, Япон улсын хувийн хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлуудыг зэрэг эхний хагас жилийн үйл ажиллагааг тайлагналаа.

Гадаад харилцааны төв архив
Х №118, Д №02, ХН №100
Монгол Улсаас Япон Улсын Осака хотод сууж буй Ерөнхий консулын газрын 2012 оны эхний хагас жилийн ажлын тайлан

Эдийн засгийн түншлэл

2015.02.10.

Монгол Улс, Япон Улсын хоорондын "стратегийн түншлэл"-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон.

Монгол Улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд 7 үе шаттай хэлэлцээг японы талтай хийсний үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулав.

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа болно.

Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.

Энэхүү баримт бичигт Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг Японд хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан

Гадаад харилцааны төв архив
Х №119, Д №02, ХН №662
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр

Төслийн бус буцалтгүй тусламжийн тухай санамж бичигт гарын үсэг зурах

2015 он.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ШИМИЗУ Такенори нар Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 1 тэрбум иен буюу 16 тэрбум 700 сая орчим төгрөгийн өртөг бүхий "Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл", "Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурав.

Гадаад харилцааны төв архив
Х №119, Д №02, ХН №662
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШИМИЗУ Такенори нар ноот бичигт гарын үсэг зурав.

Ерөнхий сайд АБЭ Шинзо , Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж нарын хэвлэлийн бага хурал

2016.07.14.

Монгол улс, Японулсын харилцаа стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, итгэлцэл бэхжиж, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэхийн зэрэгцээ Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэжээ.

Мөн Монголын ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын тусламж, зээл ихээхэн үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв. Цаашид ч энэхүү дэмжлэг, тусламж Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад харилцан ашигтай, урт хугацааны эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэжээ.

Гадаад харилцааны төв архив
Х №119, Д №02, ХН №815
Японы улсын Ерөнхий сайд АБЭ Шинзо АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржтой уулзаж байна. Улаанбаатар хот.

Монгол Улс, Япон улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр

Улс төрийн салбарын харилцаа болон яам, агентлаг хоорондын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын харилцаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын харилцаа, иргэд хоорондын солилцоо зэрэг асуудлуудын хүрээнд Монгол улс, Япон улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг баталсан байна.

Хөтөлбөрт Япон улсын Гадаад хэргийн сайд КИШИДА Фумио, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц. Мөнх-Оргил нар гарын үсэг зурсан.

Гадаад харилцааны төв архив
Х №119, Д №02, ХН №828
Монгол улс, Япон улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр.

Ийнхүү Япон, Монгол хоёр танил дотно улс болон хувирчээ. Хоёр орны харилцаа өнөөг хүртэл үргэлжилж байна.

Хэрэглэх нөхцөл
ページのトップへ戻る