Монгол дахь бүтээн байгуулалт ба олзлогдсон Япон цэргүүд

1941 оны 12 дугаар сарын 8-нд Япон улс АНУ болон Их Британид дайн зарлаж, Дэлхийн II дайнд оролцсон. 1945 оны 8 дугаар сарын 8-нд ЗХУ Япон улсад дайн зарласан. 1936 онд Зөвлөлт Холбоот Улстай харилцан туслалцаа үзүүлэх протоколд гарын үсэг зурсан Монгол Улс энэхүү протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэх, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн тулд Япон улсын эсрэг дайтахаар шийдсэн юм.

1945 оны 8 дугаар сарын 10-нд Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Монголын Засгийн газар Япон улсын эсрэг дайн зарласан тухай бичгээр мэдэгдэв. Япон улс бууж өгөхөөр шийдсэн бөгөөд 8 дугаар сарын 15-нд Эзэн хаан дайн дууссаныг Японы ард түмэнд зарлав. Япон улсын 575.000 гаруй цэрэг үүний дотор энгийн иргэд байсан бөгөөд тэдгээр хүмүүс нь Зөвлөлт Холбоот Улсад олзлогдсон ба тэднээс 12.000 гаруй цэргийг Монгол Улс руу илгээн, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад оролцох ажилчид нь хүнд хэцүүхэн өдрүүдийг өнгөрөөх болжээ. Дайны олзлогдогсод болон тэдний амьдралын тухай олон тооны баримтууд Монгол Улсад хадгалагдаж үлдсэн байдаг.

Олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх ерөнхий газрыг байгуулах тухай

1945.10.12.

Сайд нарын Зөвлөлийн дэргэд Олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх ерөнхий газрыг байгуулсан тогтоол юм. Уг тогтоолд:

  1. Олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх ерөнхий газрыг Сайд нарын Зөвлөлийн дэргэд яамдын нэгэн адил эрхтэйгээр байгуулах.
  2. Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх ерөнхий газрын үндсэн зорилго бол олзлогдсон цэргүүдийг элдэв зүйлээр хангаж, тэдний хөдөлмөрийн хүчийг ашиглах явдал мөн бөгөөд олзлогдсон цэргүүдийг харгалзан сахиж, хамгаалах ажлыг Дотоод яамнаас эрхлэн гүйцэтгэж байхаар тогтоох.
  3. Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх ерөнхий газрын зохион байгуулалт ба дүрмийг батлахыг Сайд нарын Зөвлөлд даалгасан байдаг.
Түүхийн баримтын архив
МУҮТА, ТБА, Х-11, Д-1, ХН-704
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хуралдсан 87 хурлын тогтоол

Хотын бүтээн байгуулалтад ажиллаж буй олзлогдсон Япон цэргүүд

1946.05.25.

Олзлогдсон япон цэргүүд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад оролцож байхдаа хэн гэдэг цэрэг, хэчнээн цаг, хэдэн өдөр ажилласан тухай 5 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэл болно.

Түүхийн баримтын архив
МУҮТА, ТБА, Х-276, Д-1, ХН-48
Олзлогдсон цэргийн хэргийг эрхлэх ерөнхий газар ажиллаж байсан япон цэргийн ажлын бүртгэл.

Дайнд олзлогсдод эмнэлгийн эм тариа зэрэг зүйлсээр хангаж байсан тухай

1947.03 сар.

Олзлогдсон цэргүүдийг элдэв зүйлээр хангаж, хамгаалах үүргийг хүлээж буй Олзлогдсон цэргийн хэргийг эрхлэх ерөнхий газрын дэргэдэх амбульториос цэргүүдэд сар бүр тодорхой тооны эм, эмнэлгийн материалаар тусалж байсныг гэрчлэх баримт болно. Тухайлбал: Энэ гуравдугаар сард эмийн сангаас 543 төгрөг 81 мөнгөний эм авсан ба 118 төгрөг 85 мөнгөний эмнэлгийн багаж хэрэгсэл авсан бол 240 төгрөг 79 мөнгөний эмийг үнэгүй өгчээ.

Түүхийн баримтын архив
МУҮТА, ТБА, Х-276, Д-1, ХН-105
Олзлогдсон цэргийн хэргийг эрхлэх ерөнхий газрын дэргэдэх эмнэлгийн амбульториос сар тутам гаргах эмийн орлого, зарлагын мэдээ.

Олзлогдсон япон цэргүүд хотын бүтээн байгуулалтад оролцож байгаа тухай

БНМАУ-ын бүтээн байгуулалтад оролцож буй олзлогдсон япон цэргүүд.1945-1947 он фото зураг.

Олзлогдсон япон цэргүүд нь БНМАУ-ын бүтээн байгуулалтад оролцож Засгийн газрын ордны суурь, Дуурийн театр, Гадаад явдлын яамны барилга 23 айлын орон сууцны хамт, "Элдэв-Очир" кино театр, Улсын номын сан, Намын төв Хорооны 12 айлын орон сууц, Намын сургуулийн хичээлийн байр, Нэгдүгээр амаржих газрын барилга, МУИС-ийн байрны өргөтгөл мөн хотоос гадна байсан Их тэнгэр, Сонгино, Нүхт зэрэг газарт тодорхой тооны барилга, байгууламж барьсан.

Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Хөмрөг-8, Данс- 1-1, Хадгаламжийн нэгж-15
Олзлогдсон япон цэргүүд хотын бүтээн байгуулалтад оролцож байгаа тухай

Дайны дараа дайнд олзлогдогсдын хүнд хэцүүхэн өдрүүд нь Монгол Улсад бүтээн байгуулалтыг босгоход хүргэсэн байна. Үүний дараа Япон, Монголын харилцаа янз бүрээр хөгжсөн.

Хэрэглэх нөхцөл
ページのトップへ戻る