13 дугаар зууны үеийн Монгол Улс, Япон улсын харилцаа

Япон, Монгол хоёр улсын харилцааны эхлэл гэж тэмдэглэгдэн үлдсэн анхны үйл явдал бол Их Юань (цаашид "Юань" гэх)-ийн үед Монголчууд Япон руу довтолсон явдал юм.Горёог (Тухайн үеийн Солонгосын хаант улс) булаан эзэлсний дараа Юань гүрэн нь Япон улсыг Юань гүрэнд захирагдахыг удаа дараа шаардаж байсан боловч Камакура Шогунэйт үүнээс татгалзаж байв.

Тиймээс Монгол болон Горёогийн хамтарсан хүчээр Кюушугийн хойд хэсэг (Японы баруун арал) рүү 1274 болон 1281 онд нийт хоёр удаа довтолсон.

Тухайн үед Японд болсон үйл явдлын нөлөөлөл их байсан учраас тухайн үеийн нөхцөл байдлыг дүрсэлсэн олон төрлийн баримтууд байсан.

Дипломат захидал харилцаа

Монголын Эзэнт гүрнээс Японд илгээсэн албан бичиг

13 дугаар зууны эхэн үед байгуулагдсан Монголын эзэнт гүрэн хурдацтайгаар цар хүрээгээ тэлж, Их Юань гүрнийг Юань улсын эзэн хаан Шизү (Хубилай хаан) байгуулсан.

1274 оны 10 дугаар сард Монголчууд Япон улс руу довтолгоо хийхээс өмнө Монголын эзэн хаан Хубилайн гаргасан эзэн хааны хоёр ч бичгийг 1266 онд хараат улс болсон Горёод хүргүүлжээ.

Тус хоёр бичгийн нэг нь Монголын эзэнт гүрний элчүүдийг Япон улс руу илгээж байхыг Горёогийн хаанд тушаасан бол нөгөө нь Японы эзэн хаанаас хэрхэх талаар түүний таалал мэдэхийг дурджээ. Горёогийн элч нь Дазайфу хотод 1268 онд ирсэн бөгөөд Япон руу илгээсэн албан бичгээ авч явжээ.

Энэхүү захидлыг "Их Монгол Улс"-ын эзэн хаан (Хубилай)-аас Япон улсын эзэн хаанд бичсэн бөгөөд Хятад улстай удаан хугацааны турш харилцаатай байсан Япон улс Монголын эзэнт гүрэнд элч илгээгээгүй талаар дурджээ. Монголын эзэнт гүрнээс Япон улс руу элч илгээж байгаа тухай захидлыг хүргүүлсэн бөгөөд тус захидалд цаашид хоёр улсын найрамдалт харилцаагаа улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн, уг захидалд Япон улс уг захидлыг хүлээж авахаас татгалзвал хүч хэрэглэх болохыг сануулсан байна.

Уг баримт нь Японы Нара мужийн Тодай-жи Сүншоин сүмээс авсан баримт бичгийн хуулбар юм.

Японы үндэсний архив
184-0216
Мокококу Чойжоо

Монголын эзэнт гүрнээс дипломат захидал ирсэн талаар Эзэн хаанд бичсэн сэтгүүлийн тодорхойлолт

Энэхүү албан захидал дипломат болон батлан хамгаалах чиг үүргийг гүйцэтгэдэг Дазайфуд ирсэн бөгөөд Камакура бакафу-д хүргүүлжээ.

Хожим нь Киото дахь Эзэн хааны шүүх 1268 оны 2 дугаар сарын 8-нд Шогунэйтаас илгээсэн албан захидлыг албан ёсоор хүлээн авчээ. Албан бичиг ирсэн тухай цуу яриаг Шогунэйт ба Эзэн хааны шүүх аль хэдийн мэдсэн байжээ.

Энэхүү материал нь Камакурагийн дунд үеийн эзэн хааны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан язгууртан КОНОЭ Мотохирагийн тэмдэглэл юм.Уг баримт нь Момижияма номын санд хадгалж байсан бөгөөд одоо Японы Үндэсний архивын газрын Засгийн газрын танхимын номын цуглуулгад хадгалагдаж байна.

Сэтгүүлд тэрээр Монгол Улс, Горёогоос албан ёсны захидал хүлээн авсан талаар дурдаж, "Энэхүү захидал нь үндэстний хувьд гэнэтийн бөгөөд чухал үйл явдал боллоо. Энэ талаар хүн бүр гайхаж байна" гэж тайлбарлажээ.

Энэхүү албан бичгийн хариуд Япон улсын талаас хариу ирүүлээгүй бөгөөд Шогунэйтын зүгээс чимээгүй байгаад хариу болгож Хубилай хаанаас дахин өөр үүргийг биелүүлэхийг шаардан бичиг илгээжээ. Дахиад дипломатууд Юань, Горёо нарын албан бичгийг авч Цушимад хүрэлцэн ирсэн боловч Япон улсын талаас хариу илгээгээгүй байна.

Японы үндэсний архив
162-0072
Жиншинин Канпакүки

Монголчуудын Япон улс руу хийсэн хадлага (Монголын эзэнт гүрний довтолгоо)

Монголчуудын довтолгооны талаарх зурган тэмдэглэл

Японы тал татгалзсаны хариуд Хубилай хаан Горёод 10.000 цэрэг, 1000 байлдааны хөлөг онгоц бэлтгэхийг тушаажээ. Монголын эзэнт гүрнээс Япон улс руу илгээсэн таван удаагийн үүрэг даалгавар үр дүнгээ өгсөнгүй. Шогунэйтууд нам жим байх энэ хугацаанд харин түүний батлан хамгаалахын систем нь бэхжин баталгаажиж байлаа.

1274 оны 10 дугаар сарын 5-нд Цушима арал дээр олон тооны байлдааны хөлөг онгоцууд үзэгдэх болсноор 10 дугаар сарын 14 -нд Ики арал руу довтлов.

Японы талын Хиго мужийг хамгаалагч ТАКЭЗАКИ Суэнага ердөө (Одоогийн Кумамото муж) таван дагалдагчийн хамт Юанийн армид хүч түрэн орж ирэв. Энэхүү зураг нь 1274 болон 1281 онуудад Монголчуудын түрэмгийлэн хийсэн хоёр ч дайны үеийн тулалдаанд оролцсон Такэзаки эргэн тойрныг харуулсан гүйлгэж хардаг зураг юм. Үүнийг Такэзаки бүтээсэн ба эдгээр үйл явдлыг зургаар болон үгээр тэмдэглэсэн байдаг.

Энд үзүүлсэн дүр зураг нь 1274 оны тулалдааны үеэр Такезаки руу юанийн цэргүүд морьтой сум харваж байхад тэдний хооронд тэцүхау нэртэй галт зэвсэг харваж байсныг дүрсэлжээ.

Энэхүү хэвлэлтэд орсон баримтуудаас харахад, хуулбарласан гар бичмэлүүдээр дамжуулан Монголчуудын хийсэн довтолгооны талаарх баримтууд түгээмэл болохыг та бүхэн эндээс үзэх боломжтой юм.

Хэдийгээр тулааны үед Хубилай хаан илчийг тасралтгүй илгээж байсан боловч, Япон улс тэдний эсрэг сайн тулалдсан байдаг. Япон улс руу илгээсэн үүрэг даалгавар болгоныг Японы тал эсэргүүцэж байсан бөгөөд Япончууд Юань гүрнийг ээлжит хүчтэй довтолгоо хийх нь гарцаагүй гэж үзээд тулалдаанд бэлтгэхийн тулд 20 км урт чулуун бэхлэлт босгов.

1281 оны 5 дугаар сард Гореогийн цэргүүд Цушимад хүрч ирж, 7 дугаар сард Юань улс болон Горёо нарын 140.000 гаруй цэрэг, 4000 байлдааны хөлөг онгоц Хаката булангийн дагуу байрласан. Энэ бол Монголын хоёр дахь довтолгоо юм. Анхны дайралтаас ялгаатай нь чулуун бэхлэлттэй, гаднаа байнгын эргүүлтэй байсан Япончууд Юань гүрний цэргийн хүчийг таслан зогсоов. Гэвч, далайн шуурга том флотын ихэнх хэсгийг сүйтгэж, усан онгоцууд ухарчээ.

Японы үндэсний архив
216-0002
Моко Шурай Экотоба

Үлгэр, сүм, дуган дээр бичсэн Монголчуудын довтолгооны талаарх түүхэн баримтууд

Монголчуудын довтолгооны нөхцөл байдлыг Камакурагийн сүүлч үе, монголчуудын довтолгооноос хойш хэдэн арван жилийн дараа байгуулагдсан бунхан дээр бий болгосон мөргөлийн залбирлуудтай холбоотойгоор тайлбарласан болно.

Монголчуудын довтолгооны үеэр мөргөлчид Япон улсын ялалтын төлөө залбирдаг байжээ. Ариун сүм хийдийн хүчээр довтолгоог хэрхэн намжаасан талаар Хачимангүгүдокин (Хачимангудокун) баримт бичигт бичигджээ. Үүнээс харахад Монголчуудын довтолгоон нь зөвхөн самурай бус Японы шашинд хүчтэй нөлөөлж байсныг харуулж байна.

Түүнчлэн, энэхүү баримт нь Монголчуудын довтолгооны үеэр Цушима болон Ики арлын талаар бичсэн цөөхөн баримтуудын нэг юм.

Тус зурагт үзүүлснээр дөнгөж арван хоёр, гурван настай япон цэрэг Японд дайн эхэлсэн болохыг илэрхийлж жижиг нум сумаар харвахад Юань улсын арми нэгэн дуугаар инээж байгааг дүрсэлжээ. Түүнчлэн Юань улсын явган цэргүүд бөмбөр, гонг цохиж, галт бөмбөг шийдэж, хашгирч, ухарч, хороор бүрсэн богино сум ашигладаг байсан тухай баримтууд байдаг.

143-0180
Хачимангугүдоки

Япон улсын Үндэсний архивын газарт мөн Юань гүрний үед Хятадын Фүжяний Жианьаньагийн хэвлүүлсэн "Зенсо Хэйва" ном хадгалагддаг.

Юань гүрний үед бичигдсэн баримтууд

Юань гүрний үед хэвлэгдсэн Зэнсо Хэйва: Сангокуши түүхэн үлгэрүүд

Энэ нь Жяанжэ нутгийн син жун шу шэнгийн Фужяань зам Жяаньань аймагт хэвлэгдсэн Хятадын алдарт цуврал бүтээл бөгөөд Юань гүрний эрхшээлд байсан Шидэбала хааны үед (1321-23) хамааралтай Япон улсын Үндэсний архивын газарт хадгалагдаж байгаа түүхэн баримт юм.

"Зэнсо" гэдэг нь тус түүхтэй холбогдох үйл явдлыг зургаар илэрхийлж, хуудас бүрт байршуулсан бол "Хэйва" гэдэг нь үйл явдлыг үргэлжилсэн үгээр илэрхийлсэн гэсэн утгатай юм. Энэ баримтын хуулбар Хятадад байхгүй бөгөөд дэлхий дээр байгаа цорын ганц номын хуулбар юм.

Тус баримт нь Юань гүрний үеийн хамгийн алдартай бүтээл болсон. Хэдийгээр тус баримтыг Япон улсад хэзээ авчирсан нь тодорхойгүй ч, Юань гүрний үеийн баримт Япон улсад хадгалагдаж байгааг тус баримтаас харах боломжтой юм. Энэхүү материалыг Мэйдзигийн Засгийн газраас өвлөн авч, Эдогийн ордон дахь Момижияама Бунко номын санд хадгалж байна. Мөн Засгийн газарт хадгалагдаж байсан номнуудыг цуглуулга болгон Япон улсын Үндэсний архивын газарт хадгалж, ашиглуулахаар хүлээлгэн өгсөн.1955 онд уг материалыг Япон улсын Үндэсний Засгийн газраас соёлын чухал үнэт өмч гэж тодорхойлсон байна.

Японы үндэсний архив
重002-0002
Зэнсо Хэйва: Сангокуши

Монголчуудын довтолгоо Япон улсад хүчтэй нөлөө үзүүлсэн. Үүний дараа довтолгооны хэлбэрүүдийг өөрчлөн төрөл бүрээр явуулж, цэргийн хурцадмал байдал үргэлжилсэн. Үүнээс хойш хоёр улсын хооронд ямар ч холбоо байхгүй болжээ. Зөвхөн 19 дүгээр зуунд харилцан солилцоо хийх шинэ боломжууд гарч ирснийг энд баримтжуулан харуулах болно.

Хэрэглэх нөхцөл
ページのトップへ戻る