Дайны дараах үеийн соёлын солилцоо (1950-60-аад он)

Дэлхийн 2 дугаар дайны дараа Япон улс, Монгол Улсын хооронд соёл, эдийн засгийн солилцоо эхэлсэн. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллага (1951 онд Япон улс, 1962 онд Монгол Улс), Үндэстнүүдийн холбоо (1956 онд Япон улс, 1961 онд Монгол Улс) зэрэг олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэн орох боломж нээгдсэн. Түүнчлэн, 1957 онд цөмийн зэвсгийн эсрэг дэлхийн бага хуралд оролцсон Монголын төлөөлөгчдийн Япон улсад хийсэн айлчлал, 1964 онд Токиогийн олимпийн наадамд оролцох, хувийн хэвшлийн холбоо, байгууллагууд зэрэг олон улсын арга хэмжээнүүд хоёр улсын ард түмний хоорондын харилцан солилцоог гүнзгийрүүлсэн. МАРУКИ Ири, АКАМАЦУ Тошико зэрэг Япон улсын зураачдын бүтээлийн үзэсгэлэнг Монгол Улсад зохион байгуулж, Японы талаас сонины сэтгүүлчид Монгол улсад айлчилсан. Монголын талаас Монголын соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүд түүний дотор Дамдинсүрэн, ШУА -ийн гишүүн Базарын Ширэндэв нар Япон улсад айлчилсан.

Худалдаа

Кантон мужид болсон үзэсгэлэн худалдаанд оролцож, Япон улсын бараа бүтээгдэхүүнийг авах тухай

1958.03.28.

МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1958 оны 3 дугаар сарын 28 өдрийн 175 дугаар тогтоолоор БНМАУ-аас БНХАУ-д суугаа худалдааны зөвлөх Ламжав, Албан үйлдвэрийг хангах баазын дарга Чогсом, Худалдааны яамны импортын газрын барааны мэргэжилтэн Баасанжав, Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалахын хэрэг эрхлэх яамны Галсанжав нарыг явуулахаар болжээ.

Япон Улсын бараа, бүтээгдэхүүнийг монголчууд хэрэглэж, ашиглаж байсан түүхийг харуулах баримт.

Улс төрийн нам олон нийтийн байгууллагын баримтын архив
МУҮТА, УТНОНББА, Х-4, Д-24, ХН-12
БНХАУ-ын Кантон хотноо нээгдэх Япон улсын барааны үзэсгэлэнд оролцох хүмүүсийг батлах тухай.

Японд болсон олон улсын үзэсгэлэн худалдаанд Монголын төлөөлөгчид оролцсон тухай

Японы Токио хотноо болох Олон улсын яармаг худалдаанд оролцож, худалдаа хийх талаар доорх нэр бүхий төлөөлөгчдийг томилон явуулахыг Гадаад худалдааны яаманд зөвшөөрсөн байна. Үүнд:

  1. БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны худалдааны зөвлөх Дорж
  2. Монгол экспорт нэгдлийн дарга Цэрэнсанжаа
  3. Сүхбаатарын Модны үйлдвэрийн ерөнхий инженер Юмжээ
  4. Хирургийн больницын их эмч Санраажав нар болно.
Улс төрийн нам олон нийтийн байгууллагын баримтын архив
МУҮТА, УТНОНББА, Х-4, Д-25, ХН-273
МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 180 дугаар тогтоолоор баталсан Японтой худалдаа хийх ба Японд болох олон улсын худалдааны яармагт оролцох төлөөлөгчдийг томилсон тухай.

Харилцан хийсэн айлчлал, туршлага судлах

Японы засгийн газрын албан хаагчдыг БНМАУ-д илгээх зөвшөөрөл

1961.07.07.

Монгол улс, Япон улсын хоорондын харилцааны асуудлыг судлах ба манай орны хөгжил байдалтай танилцах зорилгоор анх удаа хоёр хүнийг манай улсад ирүүлэх гэсэн хүсэлтийн талаар Засгийн газар танай эрх бүхий төлөөлөгчидтэй ярилцахад бэлэн байгаагаа Москвад суугаа Японы элчин сайдыг түр хамаарагч ноён ШИГЭМИЦУ Акирад уламжилсан байна.

Улс төрийн нам олон нийтийн байгууллагын баримтын архив
МУҮТА, УТНОНББА, Х-4, Д-25, ХН-267
БНМАУ ба Япон улсын харилцааны тухай МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 241 дүгээр хурлын тогтоол

Япон улсын гадаад харилцааны яамны ажилтнуудын Монгол Улсад хийсэн айлчлалын тайлан

Япон улсын Засгийн газар дотооддоо тусгай хяналт шалгалт явуулж, Монгол улстай хэзээ, хэрхэн харилцаж болох талаар бүхий л гарц гаргалгааг эртнээс эрэлхийлж байв.

1961 онд Нидерландын Гааг дахь Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга /монгол хэл мэддэг, өндөр түвшний албан тушаалтан МУТО Тошиаки болон мөн Зөвлөлт Холбоот Улсын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга, орос хэл мэддэг АКИХО Мицутака нар 1961 онд Монгол Улсад жуулчны визээр нэвтэрч бодит байдлыг судлахаар ирсэн байна. Ингэхдээ тэд Улаанбаатар, Сүхбаатар, Чойбалсан зэрэг хотуудад нэг сар (1961 оны 9 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 23 хүртэл) байрлаж байсан байна.

Энэ баримт нь дээрх хоёр нарийн бичгийн даргын хийсэн айлчлалын тайлан юм.

Энэхүү айлчлалын үндсэн зорилго нь Монгол Улсын эдийн засгийн байдал, хотжилтын явц, худалдаа, өдөр тутмын бараа бүтээгдэхүүний тархалт, гадаад валютын систем, байр орон сууцны нөхцөл байдал зэрэг Монголын гурав дахь таван жилийн төлөвлөгөө (1961-1965) -ийн явцыг судлахад чиглэгдсэн байлаа.

Дээрх хоёр нарийн бичгийн дарга Монгол Улсад байх хугацаандаа ээрэх үйлдвэр, эмнэлэг, нүүрсний уурхайтай танилцаж, Гадаад хэргийн яамны Мэдээллийн хэлтсийн дарга, Гадаад худалдааны яамны Экспортын корпорацийн ерөнхийлөгчтэй уулзсан байна.

Тэдний тайланд Монголын үндэсний эдийн засаг эрс хөгжиж байгааг онцлон дурдсан байна. Гадаад Монголын засгийн газар болон ард түмэн нь Япон улсыг эсэргүүцсэн сэтгэл хөдлөлийг эндээс ажиглаагүй, харин зарим ястан үндэстнүүд (ижил угсаатны мэдрэмжээс үүдэлтэй) байх магадлалтай хэмээн дурджээ.

Японы Гадаад хэргийн яамны Дипломат архив
2008-0070
Япон, Монголын харилцаа/Дипломат харилцаа тогтсон нь (1959-1966)

Жуулчин солилцооны холбооны төлөөлөгчдийг хүлээн авч байна

1963.01.23.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Япон улсын хооронд жуулчин солилцохыг хүсэж, хэлэлцээ хийх гэсэн Япон улсын жуулчны товчооны хүсэлт ёсоор уг товчооны төлөөлөгчийг 1963 оны 2 дугаар сард жуулчны журмаар 4-7 хоногийн хугацаагаар хүлээж авахаар болсон байна.

Улс төрийн нам олон нийтийн байгууллагын баримтын архив
МУҮТА, УТНОНББА, Х-4, Д-26, ХН-307
Япон улсын жуулчны товчооны төлөөлөгчийг ирүүлэхийг зөвшөөрөх тухай МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 20 дугаар тогтоол.
Хэрэглэх нөхцөл
ページのトップへ戻る