Ⅴ1972 онд дипломат харилцаа тогтоосон нь
Соёлын солилцоо
Соёлын харилцаа тогтоох тухай гэрээ хэлэлцээр
Улаанбаатар хот. 1974.09.23.
Дипломат харилцаа тогтоосны дараа хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх зорилгоор хоёр улсын Засгийн газар нь эрдэмтэн, судлаачид, уран бүтээлч зэрэг хүмүүсийг солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Соёлын үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, судалгаа хийх, уулзалт, кино, урлагийн үзэсгэлэн зэрэг соёлын арга хэмжээ зохион байгуулах талаар уг гэрээнд тусгажээ.
Эдийн засгийн түншлэл
Монгол Улс, Япон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хийсэн уулзалт
1975.01.16.
Япон улсын Гадаад явдлын яамны Азийн товчооны ерөнхий захирал ТАКАШИМА Масуо Элчин сайд С. Дамбадаржаа Токио хотноо уулзаж Монгол Улс, Япон улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нь одоо үед хамгийн чухал талаар санал солилцсон байна.
Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ноолуурын үйлдвэр барих)
Япон улс 1977-1980 он хүртэл Монгол Улсад дөрвөн жилийн хугацаанд нийт таван тэрбум иенийн буцалтгүй тусламжийг үзүүлж, Монгол Улсад ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн бөгөөд тус үйлдвэрийг барих ажил нь Монгол Улсын 6 дугаар таван жилийн төлөвлөгөөний нэг хэсэг (1976-1980) байсан.
Тус гэрээнд Элчин сайд ЦУГЭ Итару , Гадаад эдийн засаг, хамтын ажиллагааны улсын хорооны дарга, сайд Д.Салдан нар гуравдугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан.
Эзэн хааны гарын үсэг зурж, битүүмжилсэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр
1977 оны 3 дугаар сарын 17-нд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдөр баримтыг олгов.
Эзэн хааны гарын үсэг, тамгатай тус бичиг нь Эзэн хааны нэр (эзэн хааны гарын үсэг) болон эзэн хааны тамга (эзэн хааны тамга) бүхий хүчин төгөлдөр баримт бичиг юм.
Энэхүү бичиг нь Үндсэн хууль, эзэн хаанаас гаргасан аливаа зарлиг, хууль, гэрээ, албан мэдэгдэл (Эзэн хааны зөвшөөрлийг илэрхийлсэн бичиг) гэх мэт баримт бичгийн тусламжтайгаар тус мэдээллийг олон нийтэд түгээхэд зориулагдсан байна.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Япон улсын Засгийн газраас Монгол Улсын засгийн газарт буцалтгүй тусламжийн хүрээнд 5 тэрбум иен (тухайн үед 17 сая ам.доллар) олгосон. "Говь" ноолуурын үйлдвэрийг тус хөрөнгийн тусламжтайгаар барьсан бөгөөд 1981 дуусган, Монгол Улсад хүлээлгэн өгсөн.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийг ашиглах
1984.03 сар.
Тус баримтад, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан "Говь" ноос, ноолуурын үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулж, ашиг орлогыг нэмэгдүүлэх тухай танилцуулсан байна.
Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа улам өргөжин тэлж, Элчин сайдуудыг томилох, Элчин сайдын яамд байгуулах, соёлын солилцоо, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр харилцааны түвшинд улам өргөжин хөгжиж байв. 1990 онд Монгол Улс ардчилсан улс болсноор хоёр орны харилцаа улам бүр хөгжиж байв.