Дайны дараах үеийн соёлын солилцоо (1950-60-аад он)

1964 оны Токиогийн Олимп

Олимпын наадамд анх удаа Монгол Улсаас оролцсон нь

Спортоор дамжуулан олон улсын солилцооны томоохон арга хэмжээ болох Олимпийн наадам нь Япон-Монголын солилцоог дэмжих боломжийг олгосон юм.

1964 онд Токио хотод болсон XVIII олимпийн наадам нь Монгол Улсын төлөөлөгчдийн оролцсон анхны олимпийн наадам байв.

Энэхүү баримт нь тус олимпод оролцсон дэлхийн олон орны тамирчдын талаар Боловсролын яамны харьяа Биеийн тамирын хорооноос гаргасан статистик тоо баримтыг агуулсан байна. Тодруулбал: чөлөөт бөх, буудлага, унадаг дугуй, гимнастик, хөнгөн атлетик гэсэн спортын тэмцээний таван төрөлд оролцохоор 37 тамирчин, нэг үзэгч бүхий нийт 38 монгол хүн Япон улсад ирсэн байна.

Японы үндэсний архив
平15文科00129100
Токиогийн Олимпийн наадамд ирсэн гадаадын жуулчдын статистик тайлан

Төрийн бус байгууллагын солилцоо

Япон дахь Монголын нийгэмлэг

Япон улс,Монгол Улсын харилцаа нь мөн хувийн хэвшилд хөгжиж ирсэн.

1965 оны 5 дугаар сарын 25-нд бүртгүүлсэн Япон дахь Монголын нийгэмлэг нь 1964 оны Токиогийн Олимпын наадамд оролцох Монголын төлөөлөгчдийг дэмжих, 1964 оны 8 дугаар сард, Атомын болон ус төрөгчийн бөмбөгийн эсрэг дэлхийн олон улсын бага хуралд оролцох Монголын төлөөлөгчдийг хүлээн авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан.

Нийгэмлэг байгуулагдсаны дараа дарга МАЦУЗАКИ Акира 1971 онд БНМАУ-ын урилгаар Япон улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоохын өмнөх Ардын хувьсгалын 50 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотод айлчилсан.

Үдэшлэг зохион байгуулан Монголын тухай мэдээллийг түгээж, найрамдал нөхөрлөлийн үйл ажиллагааг хөгжүүлж байжээ.

Холбооны үндсэн гишүүд нь "хөршүүдийн эв найрамдалт байдал" -ыг илэрхийлж, холбоо байгуулагдахаас өмнөх хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.

Энэхүү баримт нь тус нийгэмлэгийн дүрэм (1965 оны 3 дугаар сарын 29) бөгөөд өмнөх төслүүдийн тойм юм.

Тус нийгэмлэгийн зорилго нь "Монголын ард түмний соёлыг судлах, судалгааны үр дүнг танилцуулах, түгээх, Япон, Монголын ард түмнүүдийн харилцан нөхөрлөлийг дэмжих явдал юм. Мөн 1962 оны 12 дугаар сараас хойшхи үйл ажиллагаагаа дурдсан болно.

Японы Гадаад хэргийн яамны Дипломат архив
I’.1.8.1.1-57
Япон дахь Монголын нийгэмлэг, холбоо, соёлын байгууллагуудаас. Япон дахь монголчуудын нийгэмлэгтэй холбоотой баримт бичиг

Япон-Монголын сайн дурын холбоо

1968 оны 2 дугаар сард Монголын Энхтайван, Найрамдал Байгууллагуудын нийгэмлэгийн Гүйцэтгэх Хорооны дарга, ноён Д.Адилбиш (Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан) болон бусад 3 төлөөлөгч Япон улсад ирж, Япон Монголын Энхтайван найрамдалын нийгэмлэгийг байгуулах ерөнхий зөвлөлийн хуралд оролцов. Учир нь тэр үед Монгол Улсад капиталист орнуудтай солилцоо хийх ажлыг засгийн газар гэхээсээ илүүтэй Энх тайван, найрамдлын байгууллагуудын нийгэмлэгийн гүйцэтгэх хороо хариуцдаг байжээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Япон улсын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн товчооны ерөнхий захирал ноён OГАВА Хэйширо төлөөлөгчдийг үдийн хоолонд урьж, хоёр орны харилцааны талаар албан бусаар санал солилцов.

Энэхүү баримт бичигт "Япон-Монголын найрамдлын нийгэмлэг" гэсэн нэрээр бичигдсэн боловч дараагийн баримтад үүнийг "Япон-Монголын найрамдлын холбоо" болгон өөрчилсөн байна.

Японы Гадаад хэргийн яамны Дипломат архив
2008-0071
Япон-Монголын харилцаа /Дипломат харилцаа тогтоосон нь (1966-1968)

Харилцан солилцоог хөгжүүлэх талаар Монголын талаас гаргасан шийдвэр

Япон-Монголын нийгэмлэг байгуулах хуралд оролцсон тухай Энх тайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хорооны төлөөлөгчдийн ахлагч Д.Адилбишийн илтгэлийг сонсоод МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооноос дараах 4 зүйлийг тогтоосон байна. Үүнд:

  1. Япон-Монголын нийгэмлэг байгуулагдсаныг Энх тайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хорооны өмнөөс талархан дэмжсэн нь зүйтэй гэж үзсэн.
  2. Япон-Монголын нийгэмлэг байгуулахыг Энх тайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хороонд зөвшөөрсүгэй.
  3. Япон-Монголын нийгэмлэг хүссэнээр тус нийгэмлэгийн төлөөлөгчдийг 1968 онд хүлээн авахаар урихыг Энх тайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хороонд зөвшөөрсүгэй.
  4. Японы либерал ардчилсан намын удирдлагын хүсэлтийг харгалзан үзэж тэдний төлөөлөгчдийг 1969 онд хүлээн авахыг Энх тайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хороонд зөвшөөрсүгэй хэмээн тогтжээ.
Улс төрийн нам олон нийтийн байгууллагын баримтын архив
МУҮТА, УТНОНББА, Х-4, Д-30, ХН-414
Япон-Монголын нийгэмлэг байгуулах хуралд оролцсон тухай Энх тайван найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хорооны төлөөлөгчдийн ахлагч Д.Адилбишийн илтгэлийг сонсоод МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 153 дугаар хурлын тогтоол.

Талийгчдын ар гэрийнхэн Монгол дахь тэдний оршуулга дээр ирсэн тухай

Хилийн чанадаас буцаж ирээгүй япончуудын асуудлаарх зөвшөөрлийн тухай

Монголд олзлогдсон цэргүүдийн зарим нь Японд эргэж ирэлгүй тэндээ нас барж, зарим нь сураггүй болсон байна.

Ийм учраас эх орондоо буцаж ирээгүй Япон цэргүүдийн асуудлаарх зөвлөл хэмээх хувийн хэвшлийн байгууллагаас Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яаманд хандан, Монгол Улсад сураггүй алга болсон 27 япон иргэдийн талаар хяналт, шалгалт явуулж өгөхийг, мөн талийгаачдын ар гэрийнхэн нь Монгол улсад байгаа Япончуудын шарил дээр очих хүсэлт гаргажээ. Түүнчлэн, 1966 оны 3 дугаар сарын 8 -ны өдөр тус зөвлөл Гадаад хэргийн яамны Хятадын асуудал хариуцсан хэлтсийн даргатай уулзаж, ФУЖИЯАМА Айичиро даргын Монгол Улсын Ерөнхий сайдад илгээсэн захидлыг уламжлав.

Түүнчлэн, 1966 оны дөрөвдүгээр сард ФҮЖИЯМА Айчиро даргаас Монгол Улсын Ерөнхий сайдад илгээсэн захидлыг Япон улсаас ЗХУ-д суугаа Элчин сайдаас Монгол Улсаас ЗХУ-д суугаа Элчин сайдаар дамжуулан хүргүүлсэн байдаг.

Мөн оны тавдугаар сард Монголын Засгийн газар олзлогдогсодын ар гэрийнхэнд оршуулгын бунханд ирэхийг зөвшөөрнө гэсэн хариу илгээжээ. Үүний үр дүнд мөн оны 8 дугаар сард ар гэрийнхэн нь болон төрийн зарим албан тушаалтнууд дайнд олзлогдогсдын бунханд ирж байжээ. Монгол Улсад байх хугацаандаа эдгээр хүмүүсийг дагалдан ирсэн Япон Улсын Гадаад хэргийн яамны хоёр албан тушаалтан Монгол Улсын Гадаад харилцааны яамны хоёрдугаар газрын даргатай уулзаж, хоёр тал дипломат харилцааны талаар харилцан санал солилцов.

Японы Гадаад хэргийн яамны Дипломат архив
2008-0070
Япон-Монголын харилцаа / Дипломат харилцаа тогтоох (1959-1966)

Ийнхүү хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж, гүнзгийрснээр 1972 онд дипломат харилцаа тогтоов.

Хэрэглэх нөхцөл
ページのトップへ戻る